
Шинэ нэр томьёо мэт санагдаж магадгүй. Тэгвэл өнөөгийн сошиал ертөнцийн чиглэл хаашаа явж байгаа талаар нэгэн эдийн засагч мэргэжилтэй, гадаад илтгэгч багш оюутнууддаа ийм илтгэл тавьсан байна. Илтгэлийг сонссон монгол оюутан олон нийтийн сүлжээн дээр тухайн илтгэлээс юу ойлгож, сонссоноо хуваалцсан юм. Оюутны ярианаас би юу ойлгосноо та нартаа хуваалцья.
ИНФЛЮНСЕР
- Өнөөгийн залуус ажил хийхээсээ илүү яагаад инфлюнсер болохыг хүсдэг вэ гэж оюутнуудаасаа асуухад, олон зүйл шаардлагагүй утас байхад болно гэж тэд хариулжээ. Илтгэгч багш эргүүлээд дахиад асууж. Тэгвэл яагаад тэнэг хүмүүс инфлюнсер болоод байгаа вэ гэж асуухад оюутан охин ингэж бодож. Өмнө би нэг судалгаа харж байсан. Тэр судалгаан дээр ухаантай, тэнэг хүн хоёр байлаа гэж бодоход ухаантай хүн нь сурч мэдэх зүйлийг зааж өгдөг, бас надаас илүү эрдэмтэн мэргэд байгаа учраас үргэлж өөрийгөө доогуур үнэлдэг. Харин тэнэг хүмүүс бол юм мэдэхгүй учраас өөртөө итгэлтэй байдаг гэж тэр судалгаан дээр бичсэн байсан. Тэгэхээр хоёр өөр инфлюнсер байдаг байх нь. Үүнийг эдийн засагтай холбоод өөр өнцгөөр тухайн илтгэгч багш тайлбарлажээ.
ХӨДӨЛМӨРИЙН ҮНЭ ЦЭН ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ
Өмнө нь хүн цаг хугацаа, ур чадвараа зардаг байсан бол одоо хүмүүс анхаарлаа худалддаг болсон шинэ үе ирсэн. Хөдөлмөрийн үнэ цэн өөрчлөгдөөгүй хэрнээ хэмжүүр нь өөр болсон. Хэмжүүр гэдэг нь анхаарал. Хэн тэнд олон хүний анхаарлыг татаж байна тэнд зах зээл байна гэсэн үг. Тодруулж хэлбэл, олон хүний хараан дор байх тусмаа үнэ цэнтэй гэсэн үг. Хэрвээ хэмжүүр нь анхаарал биш, зүгээр нэг гоо үзэсгэлэн эсвэл байдаг л нэг өнцөг байвал зүгээр гүйлгээд л харах. Тэгэхээр гүйлгэж харуулахгүй, тухайн хүний анхаарлыг татах заавал нэг зүйл байх ёстой. Энэ нь бусдаас ялгарах. Өөрөөр хэлбэл, инфлюнсерүүд хүний анхаарал дээр тоглолт хийнэ ээ гэсэн үг. Үүнийг эдийн засгийн талаас нь тайлбал тухайн сошиал хэрэглэгч инфлюнсерийн бүтээгдэхүүний худалдан авагч болсон гэсэн үг. Энэ худалдан авагч тэнэг бүтээгдэхүүн худалдаж авах уу, ухаантай бүтээгдэхүүн авах уу гэдэг сонголтын өмнө ирлээ гэж ойлгож болно.
Монголын нөхцөлд энэ маш чухал асуудлын нэг болсон. Нөлөөлөгч хүмүүс нөлөөлөх хүмүүстэй нөлөөлж чаддаг учраас аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, тэнэг нөлөөлөгчдөөс аль болох хол байж тэдэнд анхаарлаа хандуулахгүй байх маш энгийн шинэ арга байна шүү. Дээрх илтгэл тавьсан багш иймэрхүү танин мэдэхүйн илтгэлээ олон улсын төвшинд, өндөр төлбөртэй тавьдаг учраас цаашаа уудлаад бичвэл оюуны өмчийн асуудал яригдана, харин энэ илтгэлийн талаар өөрөөс нь зөвшөөрөл авсан гэж оюутан онцолсон шүү.
Япон улс.
Осака хот.
Сэтгүүлч В. Сарантуяа
2026. 01. 20 өдөр
Имэйл хаяг нийтлэхгүй. * заавал бөглөнө.
Comments
Одоогоор сэтгэгдэл алга.