
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол тусгаар улсын иргэний хамгийн том эрх чөлөө гэж ойлгодог. Тиймээс иргэд өөрсдийн санал бодлоо сошиалын тусламжтайгаар хүргэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ энэ чөлөөт үзэл бодлыг эрх баригчид болон өндөр албан тушаалтнууд хэрхэн хүлээж авч байгаа нь сонирхол татдаг.
Жишээ нь, Эрчим хүчний реформын автор Эрчим хүчний үндэсний хорооны дарга, Шадар сайд Т. Доржхандын гаргасан шийдвэр нь Монгол Улсын иргэдийн амьдрах эрхэнд шууд халдаж байгаа гэмт үйлдэл гэж харж байна. Хар ухаанаар бодоод үз дээ. Энгийн иргэд гэрээсээ гараад түгжрээнд, түгжрээнээс гараад тоггүй. Тогны хязгаарлалт гэнэ. Хязгаарлалт нь бүр нэг хогийн. Цахилгааны үнийг 30 хувиар нэмэгдүүлсэнтэй зэрэгцүүлээд хязгаарлалт нь яг хүмүүсийн ид ажил тарах үеийг тааруулжээ. Оройн 17.00- 22.00 цагийн хооронд. Цаашаа бодохоор энэ хязгаарлалтыг өвлийн цагт тааруулж байгаа нь яаж байгаа юм бол. Хүмүүсээ утаандаа угаартаад, хөлдөөд үх гэж байгаа юм уу.? Хүмүүс хэрэглээгээ хөөрхий таналаа гэхэд АМЬД ЯВАХ баталгаа хаана байна. Монгол орон бусад орнуудыг бодвол эрс тэс уур амьсгалтай. Ийм уур амьсгалтай, өвлийн тэсгим хүйтнийг яаж дав гэж байгаа юм бэ. Хүүхдийн эмнэлэг нь ачааллаа дийлэхээ болчихсон. Хэдэн эмч сувилагч нар орон гэртээ очиж амжихгүй байгаа ажиллаж байгаа гэсэн. Аргагүй шүү дээ. Тэд ачааллаа даахгүй гэвэл ард нь хүний амь нас яригдаж байна. Яг үргэлжлүүлээд маш олон хөвөрсөн асуудлууд бий. Дээрээс нь хэвлэл мэдээллийн зардалд 1.5 тэрбум төсөвлөсөн гэжээ. Та нар энэ их мөнгөөр яах гэж байгаа билээ. Үнэндээ өөрсдөө өрмийг нь, хусмыг нь хэвлэлийнхэнд өгчихөөд дараа нь бурууг нь хэдэн бор сэтгүүлчдээ хаалтын гэрээ гэх нэршил зүүлгэж байгаад сошиалд хаяж өгөх гэж байгаа санаа чинь уншигдаад байна. Т. Доржханд сайдаа, бүх санаа чинь уншигдаад байна. Чи бид нэг нийгмийн бүтээгдэхүүн. Ойлгож байна. Бидний үеийнхэн МАХН- ын Сайд нарын зөвлөлийн дарга нарын албан тушаал, нэрийг цээжилж өссөн болохоос өөрөө ингээд Сайд болно гэж зүүдлээгүй биз. Тиймээс сайдын албан тушаал чинь томдоод, шийдвэр чинь иргэдэд шийтгэл шиг байна. Үүнийгээ шийдэхгүй юм уу. Заа тэгээд "Хар Хандаа" гээд бичсэнд уурлаад гоншигноод явахгүй биз дээ. Би ч нэрлээгүй сошиал дүүрэн ингэж бичиж. Өөрөө шийдвэрээ эргэж харахгүй бол үзгээ бариад үзье гэж бодож сэрлээ.
Япон улс.
Осака хот.
Сэтгүүлч В. Сарантуяа
2024.12. 12
Имэйл хаяг нийтлэхгүй. * заавал бөглөнө.
Comments
Одоогоор сэтгэгдэл алга.