
Японы Ерөнхий сайд Такаичи Санаэгийн удирдсан Либерал ардчилсан нам Доод танхимийн ээлжит бус сонгуульд 316/ 465 суудал авч хоёр гурван хэсгийн ( supermajority) олонхи болж ялалт байгуулсан билээ. Тэрбээр олон нийтийн дэмжлэг их авсан хэдий ч энэ долоо хоногийн японы олон нийтийн сошиалын шуугианы эзэн болоод байгаа аж. Такаичи Санаэ намын гишүүддээ тус бүр 30 мянган иенийн (монгол мөнгөөр 700 мянган төгрөг)өртөг бүхий бараа сонгох эрхтэй каталог бэлэглэсэн нь ийнхүү олон нийтийн “эрүү шүүлтэд “ ороод буй. Японы иргэд энэ мөнгө хаанаас гарсан, татвар төлөгчдийн мөнгийг намынхандаа давуу эрх олгож өгсөн, бэлэг нэрээр намынхандаа авлига өгсөн хэмээн үзэж байр сууриа илэрхийлсээр байгаа юм. Ард олны татварын мөнгө хаашаа юунд зарцуулдаг гэдгийг японы олон нийт байнга хараа хяналтдаа байлгадаг, хэрвээ буруу зүйлд албан тушаалаа ашиглаж авлига өгөхийг оролдвол хатуу тэмцдэг байна. Тиймээс улс төрчдийн хувьд бусдад бэлэг өгөх нь ч хориотой учраас Ерөнхий сайдаа шалгуулах, эрэн сурвалжлах чиглэлээр бичдэг сэтгүүлчдийн багийг ч байгуулаад амжжээ. Уг нь түүнийг олон нийт маш их дэмжиж байсан төдийгүй түүний санаачилсан хоолны бүтээгдэхүүний борлуулалтын татварыг хоёр жилд зориулж тэглэх, томоохон өртөгтэй санхүүжилт бага зэрэг илүү зардлын бодлогыг дэмжих бодлого нь нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлж байв. Мөн Хятадын бүс нутгийн нөлөөлөл, Тайваньтай холбоотой аюулгүй байдал зэрэг асуудалд илүү хатуу байр суурь илэрхийлж байгаа нь иргэдэд таалагдаж байгаа гэж судлаачид дүгнэж байна. Харин одоо үүсээд байгаа асуудалд Такаичи Санаэ хариулахдаа, “ Энэ бэлгийн төсөв намын санхүүжүүлтээс гарсан. Татвар төлөгчдийн мөнгөнөөс гараагүй” гэсэн тайлбарыг хэлж байна. Гэсэн ч японы иргэд энэ үгэнд нь итгэхгүй, бэлгийн төсвийг нээлттэй тайлагна гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм.
Япон улс.
Осака хот.
Сэтгүүлч В. Сарантуяа
2026. 02. 28 өдөр
Имэйл хаяг нийтлэхгүй. * заавал бөглөнө.
Comments
Одоогоор сэтгэгдэл алга.