
Сонины суурьтай сэтгүүлчид өөр л дөө. Бичгийн чадвар өндөр мэдрэмжтэй байдаг. Угаасаа сонин өөрөө архив болдог учраас сэтгүүлч мэргэжлийн алдаа гаргах эрхгүй. Энгийнээр бол сэтгүүлчийн бичсэн материал бүхэн цаасан дээр хараар бичигдээд он сараараа архивт үлддэг юм. Тийм учраас сонины сэтгүүлчдийн материал олон эх сурвалжаас бий болдог. Яг ийм мэргэжлийн зарчмын дагуу ажиллаж байгаа “ Эргэлт” сайтын хамт олонд халуун баяр хүргэж, бас мэргэжлийн амбиц хөдөлгөлөө. Тус сайтын Ерөнхий эрхлэгч Э. Хүрэлбаатарын хэлсэн үг нь “ мэргэжлийнхэн ийм л байдаг” гэсэн бодлыг шууд төрүүлж байна. Тэрээр европын зургаан улсад нээлтээ хийсэн, 32 хөрөг нийтлэлээр бүтсэн “ Сүүлчийн нүүдэлчид” номынхоо нээлтийг өчигдөр эх орондоо хийжээ. Э.Хүрэлбаатар хэлэхдээ, “ Хараат бус сэтгүүл зүйг хөгжүүлнө гэж яриад байдаг боловч улстөрчдөөс цалингаа аваад явахаар хараат бус сэтгүүл зүй хөгжихгүй байна. Энэ өнөөдөр нууц биш болсон. Тиймээс Монголын сэтгүүл зүй дэлхийн хэвлэлтэй зэрэгцэж оршихын тулд монгол сэтгүүлчид англи хэл дээр уран бүтээлээ туурвиж, үүнийгээ дэлхийн зах зээл дээр өндөр үнээр хүргэж, үүгээрээ өөрсдийнхөө эдийн засгийг шийдэх цаг нь болсон” гэв.
Өнөөдөр тус сайтын уран бүтээлч , сэтгүүлчдийн бүтээсэн “Сүүлчийн нүүдэлчид“ ном Швейцарь, Австри, Унгар, Франц, Чех, Итали зэрэг европын орнуудын зах зээл дээр гарчээ. Энэ бол Монголын медиа салбарт шинэ өнгө төрх, шинэ дэвшил гэж харж байна. Номын нэрийг яагаад “Сүүлчийн нүүдэлчид “ гэж нэрлэсэн бэ гэж уншигч судлаачид их сонирхож асуужээ. Тэд энэ тухайгаа тайлбарлахдаа, “ бид Монголынхоо нүүдэлчин өв соёл, зан заншил, бахархам түүхийг сурталчлан таниулах үлдээх үүрэгтэй. Тиймээс уг номдоо сэтгүүлч Э. Хүрэлбаатарын “ Би Монгол Улсаа дэлхийн хамгийн том орон” , Ерөнхий редактор Б. Энхмартын “ Цас амьдралын цасан дундуур”, сэтгүүлч Д. Чанцалдуламын “ Давс үүрсэн 40 жил” зэрэг хөрөг нийтлэлүүд яах аргагүй гадаад уншигчдын анхаарлыг татаад байгаа аж. Харин сэтгүүлч миний хувьд энэхүү ном “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД ” нэртэй ч сэтгүүл зүйн салбарын хувьд дэлхийн хэвлэл мэдээллийн талбарт өөрсдийгөө хайсан, одоо байгаа өв соёл уламжлалыг үндсэн эх сурвалжаасаа авсан, сэтгүүлчийн явсан хөдөлмөр шингэсэн хөрөг, нийтлэлүүд нь мэргэжлийн сэтгүүлчдийн амбицыг харуулсан “АНХНЫ НҮҮДЭЛ “ гэж харлаа. Удахгүй ном гар дээр ирэхээр сэтгүүлчдийнхээ уран бүтээлийг японд амьдарч байгаа иргэдтэйгээ хуваалцана аа.
Номын цагаан буян оршиг ээ.
Япон улс.
Осака хот.
2026. 01. 30
Сэтгүүлч В. Сарантуяа
Имэйл хаяг нийтлэхгүй. * заавал бөглөнө.
Comments
Одоогоор сэтгэгдэл алга.