
Заа, би бусад том улстөрчид, бодлого тодорхойлогч биш ч гэсэн харыг хараар нь, цагааныг нь цагаанаар ялгах сан л гэж боддог. Тиймээс үзэл бодлоо илэрхийлэхдээ бодож бичдэг. Ингэж бичихдээ хэн нэгнийг ялангуяа нэр зааж хэнийг ч буруутгахыг хүсдэггүй. Учир нь бүх зүйл учир шалтгаантай, утсан хэлхээтэй явдаг учраас.
Нутагтаа болж байгаа жагсаалыг нүд салгалгүй ажиглаж байна. Өнөөдөр жагсвал бүтэн долоо хоногийн турш Монголчууд маань нийтээрээ НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧДЫГ ИЛРҮҮЛЭХИЙГ хүсч, нэрийг нь зарлахыг шаардав. Энэ өдрүүдэд ямар үр дүнд хүрэв. Ямар ч нэрс албан ёсоор гарсангүй, хэдэн жагсагчид өвлийн хүйтэнд зогсч аргаа бараад тусыг эс олов.
Одоо жагсаал миний ,чинийх гэж булаацалдав. Бид бултаараа хулгайчдын эсрэг боссон гэж бодсон. Гэтэл юун чиний, минийх болчихов. Маш энгийнээр ойлговол хулгайчдаа гарга, хамтдаа булаалгасан боломжоо буцаад авья л гэж ойлгосон. Энэ миний ойлголт.
Нэг зүйлийг зориуд хэлэхэд гадаадад амьдарч байгаа Монголчуудын ихэнх нь эх орныхоо төлөө сэтгэл зүрхээ нийлүүлж, тэмцэхэд бэлэн гэдгээ илэрхийлж байгааг анзаарахгүй өнгөрч болохгүй. Осака дахь Монголчуудын группт гэхэд энд амьдарч байгаа хэд хэдэн иргэн нутгийнхаа төлөө цахим тэмцэл хийе гэсэн уриалга гаргаж байгаа шүү. Та нартайгаа хамтдаа тэмцэхэд бэлэн гэж байна. Гэтэл яг тэмцээд нэг баг болоод явах гэхээр жагсаалын зорилго нь өөрчлөгдөөд байгаа юм уу, зориудаар энгийн иргэдийн сэтгэл зүйгээр тоглоод байгаа юм уу.
Зүгээр нэг зүйл дээрээ хатуу зогсч, халирахгүй байж, ирээдүй хойч үеийнхээ төлөө нэгэн цул болохгүй бол хөөсөрсөн сэтгэл зүй, хөгийн хувийн хичээгч нарын хоногийн хоол болоод дуусах вий гэж санаа зовниж сууна.
(Жич: энэ зургийг Uugansukh Byamba авторын зөвшөөрөлтэйгөөр дахин нийтлэв.)
ЯПОН УЛС.
ОСАКА ХОТ.
2022.12.11
Имэйл хаяг нийтлэхгүй. * заавал бөглөнө.
Comments
Одоогоор сэтгэгдэл алга.