
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдаж бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 12.5% болголоо. Мөн банкнуудын заавал байлгах төгрөгийн нөөцийн хэмжээг 0.5 нэгж хувиар өсгөж, 14.5% болгохоор шийдвэрлэжээ. Ингэснээр Төв банк инфляцын өндөр өсөлтийн эсрэг мөнгөний хатуу бодлого баримталж байгаа нь энэ юм.
Монгол Улсын инфляц долоодугаар сард 13% хүрч, таван сарын дотор хоёр дахин нэмэгдсэн. Энэ нь 2022 оны 12 дугаар сараас хойш хамгийн өндөр түвшинд хүрч өссөн үзүүлэлт болсон юм. Инфляцын өсөлтөд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт голчлон нөлөөлсөн. Статистикаас харвал нийт инфляцын 53.7% нь зөвхөн хүнсний бүлгийн бараанд оногдож байгаа юм. Төв банкны үзэж байгаагаар Төрийн зохицуулалттай бараа, бүтээгдэхүүний үнэ тэр дундаа шатахуун, түүнчлэн хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн нь инфляцыг голлон хөөрөгдсөн бөгөөд суурь инфляц оны эхнээс аажмаар нэмэгдэж, VII сард хүлээлтээс давж өсжээ.
Энэ удаагийн инфляцын өсөлтийг Монголбанк түр зуурын нийлүүлэлтийн шокын нөлөөлөл гэж үзээд дунд хугацаандаа инфляц буурч зорилтот түвшинд эргэн очно гэсэн дүгнэлтээ хэвээр үлдээсэн байна.
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.
Өнөөдрийн хамгийн чухал мэдээ, сурвалжлагыг имэйл хаягаар тань хүргэнэ. Бүртгэл үнэгүй бөгөөд хэзээ ч цуцлах боломжтой.