Япон улсын өмнөд хэсэгт өнөөдөр 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг Японы Цаг уурын агентлаг мэдээлэв. Газар хөдлөлтийн дараа тус улсад цунамигийн сэрэмжлүүлэг зарласан байна.
Ройтерс агентлагийн мэдээлснээр газар хөдлөлт Японы Кумамото мужид болсон бөгөөд нэг метр хүртэл өндөр цунами үүсэх аюулын сэрэмжлүүлэг гаргажээ.
Уг газар хөдлөлт нь Японы Шиндо хэмжүүрээр хамгийн дээд буюу долдугаар зэрэглэлд хүрсэн гэж агентлаг мэдэгдлээ.
Харин Хавай болон Америкийн Самоад цунамигийн аюул учрахгүй гэж Гонолулу дахь Номхон далайн цунамигийн сэрэмжлүүлгийн төв мэдэгдэв.





Сэтгэгдлүүд 0
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Сэтгэгдэл үлдээх
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.