
БЕЛГРАД, 2026 оны зургаадугаар сарын 2 /TASS/. Италийн "Милан" клубийн хагас хамгаалагч Лука Модрич хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд (ДАШТ) оролцох Хорватийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан тухай тус улсын Хөл бөмбөгийн Холбооны (HNS) хэвлэлийн алба мэдээлжээ.
Хорватын шигшээ багийн бүрэлдэхүүнд нийт 26 тоглогч багтсан байна. Өдгөө 40 настай Л.Модрич 2025 оны долоодугаар сараас "Милан" клубт тоглож байгаа юм. Тэрбээр 2012 оны зунаас хойш Испанийн "Реал Мадрид" клубийн тоглогч байсан бөгөөд тус багийн бүрэлдэхүүнд Аваргуудын лигт 6 удаа, Клубүүдийн ДАШТ-д 5 удаа, Испанийн аварга шалгаруулах тэмцээнд 4 удаа, тус улсын Цомын тэмцээнд 2 удаа түрүүлж, Супер цомыг 5 удаа хүртэж байв. 2018 онд "France Football" сэтгүүлээс оны шилдэг тоглогчид олгодог "Алтан бөмбөг" (Ballon d'Or) шагналыг хүртсэн юм. Тэрбээр мөн Английн "Тоттенхэм", Хорватийн "Динамо Загреб" клубт хүчин зүтгэж байсан юм. Л.Модрич Хорватийн шигшээ багийн бүрэлдэхүүнд 196 тоглолтод оролцож, 28 гоол оруулсан бөгөөд ДАШТ-ий мөнгө (2018), хүрэл (2022) медальтай билээ. 2026 оны ДАШТ нь Л.Модричийн оролцсон тав дахь ДАШТ болно.
Хорватийн шигшээ баг ДАШТ-ий хэсгийн шатанд Англи, Панам, Ганын багуудтай тоглоно. Тус тэмцээн зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний хооронд АНУ, Канад, Мексик улсуудад явагдана.
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.
Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.
Өнөөдрийн хамгийн чухал мэдээ, сурвалжлагыг имэйл хаягаар тань хүргэнэ. Бүртгэл үнэгүй бөгөөд хэзээ ч цуцлах боломжтой.