Бямба, 2026 оны 6-р сарын 13
Цаг агаар15°C
Валютын ханш3,576₮
Биднийг дагах:

АНУ-ын засаг захиргаа Трампын хөрөгтэй $250-ын шинэ дэвсгэрт хэвлэхээр төлөвлөжээ

АНУ-ын засаг захиргаа Трампын хөрөгтэй $250-ын шинэ дэвсгэрт хэвлэхээр төлөвлөжээ

АНУ-ын Сангийн яам Трамп ерөнхийлөгчийн хөрөгтэй $250-ын шинэ дэвсгэрт хэвлэхээр төлөвлөж байгаа талаар The New York Times мэдээллээ.

Уг төлөвлөгөөг Трампын талын албан тушаалтан Сангийн яаманд уламжлан, макет загварыг бэлдүүлжээ. Дэвсгэрт дээр Трампын зураг, гарын үсэг байршуулах бөгөөд энэ нь АНУ-ын түүхэнд амьд хүнээс анх удаа мөнгөн тэмдэгт дээр хөрөг нь гарч буй тохиолдол болох юм. Өмнө нь ерөнхийлөгчид зөвхөн нас барсны дараа л мөнгөн дэвсгэрт дээр хөрөг нь гардаг уламжлалтай байсан.

Сангийн яамны хэвлэлийн газрын дарга Брэндон Бич болон түүний туслах Майк Браун нар ажилчдад энэ төлөвлөгөөг шуурхай хэрэгжүүлэхийг удаа дараа шаарджээ. Гэвч ажилтнууд хууль зүйн асуудал, уламжлал зөрчигдөж буйг анхааруулж, эсэргүүцэл илэрхийлсэн байна.

Трамп өмнө нь өөрийнх нь хөрөг мөнгөн дэвсгэрт дээр гарах ёстой гэж ярьж байсан бөгөөд $2-ын дэвсгэрт дээр өөрийнх нь зураг тавихыг хүсч байсан ч, уг төлөвлөгөө хэрэгжээгүй юм.


Төрөл:

Та юу гэж бодож байна?
Ярилцлага

Сэтгэгдлүүд 0

Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.

Сэтгэгдэл үлдээх

Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.

500

Онцлох нийтлэл

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр Улаанбаатарт хүрэлцэн ирлээ

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр Улаанбаатарт хүрэлцэн ирлээ

2026.06.13
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд 30 жилийн хорих ял оноолоо

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд 30 жилийн хорих ял оноолоо

2026.06.12
06.15-28 ны өдрүүдэд xалуун усны xязгаарлалт xийx байршлууд

06.15-28 ны өдрүүдэд xалуун усны xязгаарлалт xийx байршлууд

2026.06.11
Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026.06.11
АНУ-ын засаг захиргаа Трампын хөрөгтэй $250-ын шинэ дэвсгэрт хэвлэхээр төлөвлөжээ | Өглөөний шуудан