Бямба, 2026 оны 6-р сарын 13
Цаг агаар15°C
Валютын ханш3,576₮
Биднийг дагах:

Бурхан багшийн Их Дүйчин өдөр энэ долоо хоногийн Ням гарагт тохиож байна

Бурхан багшийн Их Дүйчин өдөр энэ долоо хоногийн Ням гарагт тохиож байна

Бурхан багшийн Их Дүйчин өдөр 2026 оны 5 дугаар сарын 31-нд буюу энэ долоо хоногийн Ням гаригт тохиож буй. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар энэ өдрийг зуны тэргүүн сарын 15-нд тэмдэглэхээр хуульчилсан.

Их Дүйчин өдрийг эв нэгдэл, энэрэл нигүүлсэл, сэтгэлийн хөгжил, өв соёлоо эрхэмлэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн тухайд Жанжин Д.Сүхбаатарын талбайд "Амар амгаланг хамтдаа түгээе" уриан дор нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна. Арга хэмжээний үеэр урлаг соёлын тоглолт, хөгжимт бясалгал, випашяна бясалгал зэрэг соёлын арга хэмжээ болох бөгөөд шашны зүтгэлтнүүдийн лекцийг сонсож, "Баярын жагсаал"-д оролцох боломжтой.

Энэ жилийн Их Дүйчин өдөр онцгой ач холбогдолтой болж буй нь Бурхан багшийн хоёр манлай шавь болох Билгүүний дээд Шаарийбуу, Хувилгааны дээд Монголжийбуу нарын ариун ринсэлийг анх удаа Энэтхэг улсаас Монгол Улсад залж буй түүхэн үйл явдалтай давхцаж байгаад оршино. Ринсэл нь гэгээрсэн хутагт хувилгаадын ариун үлдэс бөгөөд сүсэглэн мөргөсөн хүмүүний буян хишгийг арвижуулж, амар амгалан, сайн сайхны ерөөлийг дагуулдаг хэмээн буддын шашинд үздэг.

Жил бүр Монголчууд Их Дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ны бэлэгт сайн өдөр буян номын үйлийг дэлгэрүүлэн, сүсэгтэн олныг хамтруулан уламжлал болгон Гандантэгчэнлин хийд болон Улаанбаатар хотын болон хөдөө орон нутгийн сүм, хийдүүд төрийн бус болон сайн дурын байгууллагын оролцоотой өргөн дэлгэр тэмдэглэж ирсэн.

2013 оноос эхлэн бурхны шашныг дэлгэрүүлэгч, дэмжигч байгууллага, клуб, иргэдийн санаачилгаар Бурханы шашинтны наадам болгон зарлаж, Гандантэгчэнлин хийд дээр төвлөрөн уламжлалт үйл ажиллагаанаас гадна хийдийг тойрон гороолох жагсаал, хүүхэд залууст зориулсан жүжигчилсэн тоглолт зэрэг залуусыг хамарсан орчин үеийн үйл ажиллагааг зохион байгуулж эхэлсэн.

Бурхан багшийн Их Дүйчин өдөр бурхан багшийн лагшин мэндэлж, төгс гэгээрлийн хутгийг олж, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл зохиол давхацсанаараа бусад дүйчин өдрөөс онцлогтой.

Сануулахад, 2019 онд УИХ-ын нэр бүхий гишүүд Их Дүйчин өдрөөр бүх нийтээр амардаг байх хуулийн төслийг санаачлан батлуулсан түүхтэй.


Төрөл:

Та юу гэж бодож байна?
Ярилцлага

Сэтгэгдлүүд 0

Одоогоор сэтгэгдэл байхгүй. Анх сэтгэгдэл үлдээгч болоорой.

Сэтгэгдэл үлдээх

Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.

500

Онцлох нийтлэл

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр Улаанбаатарт хүрэлцэн ирлээ

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр Улаанбаатарт хүрэлцэн ирлээ

2026.06.13
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд 30 жилийн хорих ял оноолоо

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд 30 жилийн хорих ял оноолоо

2026.06.12
06.15-28 ны өдрүүдэд xалуун усны xязгаарлалт xийx байршлууд

06.15-28 ны өдрүүдэд xалуун усны xязгаарлалт xийx байршлууд

2026.06.11
Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026.06.11