Бямба, 2026 оны 6-р сарын 13
Цаг агаар15°C
Валютын ханш3,576₮
Биднийг дагах:

Ким Жон Ун Орос, Украины дайнд оролцсон цэргүүддээ зориулж дурсгалын цогцолбор нээжээ

Ким Жон Ун Орос, Украины дайнд оролцсон цэргүүддээ зориулж дурсгалын цогцолбор нээжээ

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Орос, Украины дайнд оролцож амь үрэгдсэн цэргүүддээ хүндэтгэл үзүүлж, дурсгалын цогцолбор нээсэн байна. 

Умард Солонгосоос ОХУ-д туслах зорилгоор фронт руу цэргүүдээ илгээсэн гэдгээ баталсан ч хэд орчим цэрэг очсон нь тодорхойгүй. 

Гэхдээ Өмнөд Солонгосын тал Умардаас дор хаяж 15 мянган цэргээ ОХУ руу илгээсэн гэх мэдээллийг өгсөн. 

Харин үүнээс байлдааны үеэр амь үрэгдсэн цэргийн тоо 2000 орчим гэж тооцоолж буй. 

Умард Солонгос ОХУ-д цэргийн тусламж үзүүлснийхээ хариуд эдийн засаг, хүнс болон техникийн тусламжууд авсан гэж үздэг.

Түүнчлэн уг дурсгалын цогцолборын нээлт ОХУ Украинд эзлэгдсэн Курск мужийг эргэн өөрсдийн хяналтад авсны нэг жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог болжээ. 
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Андрей Белоусов Умардад айлчлал хийж буй. 

Талуудын уулзалтын үеэр Ким "ОХУ-ын үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах бодлогыг урьдын адилаар бүрэн дэмжинэ" хэмээгээд дайнд ОХУ ялалт байгуулах нь гарцаагүй гэдгийг онцолжээ. 

Белоусовын мэдээлснээр талууд батлан хамгаалахын салбарын урт хугацааны хамтын ажиллагааны талаар ярилцсан байна. 

Эх сурвалж: ВВС

Төрөл:

Та юу гэж бодож байна?
Ярилцлага

Сэтгэгдлүүд 6

  • gantulga_56·2026.04.27

    Bi armid yavj baisan uchraas tsergiin amidral yamar khund baidag iig medne. Tegeed 15 myang tsergee gadaad ornii dainд yavuulna gedeg tednii geriin khunuudiin zurkh yamar baidag baikhaa. Dursagaliin cogcolgoor barij ni khundetneel bish, ene dain eхlekheesee omno bodoltsokh baisan.

  • bold_mn88·2026.04.27

    ОХУ Умард Солонгост эдийн засаг, хүнс, техникийн тусламж өгч, хариуд нь цэрэг авч байна гэдэг нь практикаараа наймаа хийж байна гэсэн үг шүү дээ. Белоусов одоо ч айлчлал хийж "урт хугацааны хамтын ажиллагаа" ярьж байгааг харвал энэ харилцаа дуусахгүй байх.

  • Saraa2011·2026.04.27

    Hund uchirtai zuil bna daa. Tednii tsergууd uls turiin ashig sonirholyn tuluu amiaа aldaj baina, haruulj bgaa yed ni zovhon dursagaliin cogcolgoor bariад sudalgaa хийж suuna. Тэр хүүхдүүдийн гэр бүл нь яах вэ.

  • Nominoo03·2026.04.27

    ОХУ ялна гэдэг нь гарцаагүй гэж Ким хэлж байгаа ч дайн эхэлснээс хойш гурван жил болоод байгаа. Ямар ялалт, хэзээ дуусах нь мэдэгдэхгүй байхад ийм мэдэгдэл хийх нь өөрийн байр суурийг бататгах зорилготой л байна даа. 🤔

  • enkhjin_07·2026.04.27

    Kursk муж эргэн ОХУ-ын гарт орсны нэг жилийн ойтой давхцуулж нээлт хийснийг дурдсан нь сонирхолтой. Энэ бол санамсаргүй биш, улс төрийн тооцоотой алхам байх.

  • Bataa99·2026.04.27

    15 мянган цэрэг явуулаад 2000 нь амь үрэгдсэн гэж тооцоолж байгаа нь аймаар тоо. Ким Жон Ун дурсгалын цогцолбор нээж хүндэтгэл үзүүлж байгаа нь сайн хэрэг ч тэр цэргүүдийг уг нь яаж явуулсан бэ гэдэг асуулт гарч ирнэ.

Сэтгэгдэл үлдээх

Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.

500

Онцлох нийтлэл

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр Улаанбаатарт хүрэлцэн ирлээ

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр Улаанбаатарт хүрэлцэн ирлээ

2026.06.13
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд 30 жилийн хорих ял оноолоо

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд 30 жилийн хорих ял оноолоо

2026.06.12
06.15-28 ны өдрүүдэд xалуун усны xязгаарлалт xийx байршлууд

06.15-28 ны өдрүүдэд xалуун усны xязгаарлалт xийx байршлууд

2026.06.11
Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026.06.11
Ким Жон Ун Орос, Украины дайнд оролцсон цэргүүддээ зориулж дурсгалын цогцолбор нээжээ | Өглөөний шуудан