Бямба, 2026 оны 6-р сарын 13
Цаг агаар15°C
Валютын ханш3,576₮
Биднийг дагах:

БУРХНЫ "УНАЛГАТАЙ" МИЯЖИМА АРАЛ

БУРХНЫ "УНАЛГАТАЙ" МИЯЖИМА АРАЛ

Мияжима бол Хирошимагийн ойролцоо орших арал юм. Дэлхийн соёлын өвд бүртгэлтэй, Японы гурван үзэсгэлэнтэй газрын нэг Ицүкүшима шинто сүм бий. Сүмийн билэгдэл нь далай дээр орших Торий хаалга. Торий нь Японы Шинто шашны сүм болон бусад сүмийн үүдэнд байдаг байгууламж юм. Энэ хаалгыг " Хүний орчлон болон бурхны орчны зааг, бурхны бүс рүү орох хаалга " хэмээн үзэж ихэд хүндэтгэж, зорьж очдог байна. Тиймээс Мияжима арлыг бурхны уналгатай гэдэг нь арлын ойр хавиар бэлчин өөриймсч явах "бугын айлчлал" илтгэх мэт. Тэд өөрсдийг нь зорьж ирсэн зочдын гараас айж эмээлгүйгээр өөрсдийн дуртай идшийг зооглох юм. Яг л энэ газрын эзэн лугаа адил.

Торий хаалганы үзэмж нь далайн түрлэгийн үеэр Японд хамгийн шилдэгт тооцогддог байна. Түрлэгийг ажиглавал ихэд сүрлэг уул мэт өндөрсч, давлагаа нь аажмаар алсран одох нь байгалийн гоо сайхныг бишрүүлж байв. Ийм бишрэм сайхныг үзэх гэж олон жуулчид ялангуяа хосууд ихээр ирдэг болов уу.

Мияжима арал маш романтик бөгөөд олон хосууд хуримын ёслолоо хийдэг ажээ. Бид ч хуримаа хийж яваа залуу хосуудын аялалтай таарсан. Уламжлалт ёс заншлын дагуу хийж буй эл хуримын ёслол маш энгийн даруу болох аж. Ирсэн зочид хосуудад хүндэтгэл үзүүлж арлыг тойрч дурсгалын зураг авахуулаад явцгаав. Мияжима аралд хүрэхийн тулд Энхтайвны цэцэрлэгт хүрээлэнгээс шууд завиар болон гатлага онгоцоор явах боломжтой юм. Хирошима хотын түүхтэй танилцахыг хүссэн хэн бүхэн энэ арлыг зорин ирдэг байна.

Япон улс.

Хирошима хот.

2024. 12. 02.

Төрөл:

Та юу гэж бодож байна?
Ярилцлага

Сэтгэгдлүүд 6

  • gantulga_mn·2026.04.18

    Enkhtaivnii tsetserlegt khüreengees shüüd zav yavdag yum baina, Khiroshimad ochikh yum bol energiig iim uurkhaina. Gadaadad ajallaad irekheer düü nar ni lav zorich ögsön baikh.

  • tuvshuu_2003·2026.04.18

    Yamar romantik gazar baina, khosiin ayalalyn deer ijil bol iim gazraar yavmaar baina daa. Itsukushima süm delhiin soёlin övd bürtgeltei gej bichsen, ünen üü?

  • Saruul77·2026.04.18

    Уламжлалт ёс заншлаар хурим хийж яваа залуус таатай санагдлаа, тэр хосуудад аз жаргал хүсье 😊 Японы хурмын ёслол маш даруу энгийн байдаг юм байна, манайхаас огт өөр.

  • Namuunaa_92·2026.04.18

    Торий хаалга далайн түрлэгийн үеэр сүрлэг харагддаг гэж байна, яг ямар цагт очвол түрлэгийг харах вэ? Цагийн хуваарь нь байнга өөрчлөгддөг үү?

  • bold_mn88·2026.04.18

    Мияжима аралд бугууд чөлөөтэй явж хүний гараас идэш авдаг гэхээр надад арай айдастай санагдаж байна. Бугад ойртоход аюулгүй юу?

  • Enkhjin01·2026.04.18

    Хирошимагийн ойролцоо ийм үзэсгэлэнтэй арал байдгийг мэдэхгүй байсан. Атомын бөмбөгний гунигт түүх болон Мияжимагийн гоо сайхан хоёр огт эсрэг мэдрэмж өгөх байх, нэг өдөрт хоёуланг үзэж болдог юм биш үү? 😊

Сэтгэгдэл үлдээх

Ёс зүйн хүрээнд сэтгэгдлээ үлдээгээрэй.

500

Онцлох нийтлэл

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр Улаанбаатарт хүрэлцэн ирлээ

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр Улаанбаатарт хүрэлцэн ирлээ

2026.06.13
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд 30 жилийн хорих ял оноолоо

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёльд 30 жилийн хорих ял оноолоо

2026.06.12
06.15-28 ны өдрүүдэд xалуун усны xязгаарлалт xийx байршлууд

06.15-28 ны өдрүүдэд xалуун усны xязгаарлалт xийx байршлууд

2026.06.11
Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Н.Учрал: Олон жил төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2026.06.11