1999 онд Дархан-Уул аймгийн 7 дугаар дунд сургууль 2004 онд МУБИС, нийгэм судлал, эрх зүйн багш 2005-2007 онд МУБИС, улс төр судлалын магистр 2013-2016 онд Бритиш Колумбын их сургууль, уул уурхайн засаглал, бодлого судлалын магистр
Г.Дамдинням нь боловсролын тогтолцооны тэгш бус байдлыг бууруулахад анхаарч, англи хэлийг бүх хүүхэд сурах эрхтэй гэх байр суурьтай. 🟢Дархан-Уул, Сэлэнгэ, Төвийн бүсийн төлөөлөл гишүүнээр сонгогдон, орон нутгийн дэд бүтц, замын асуудалд идэвхтэй ажилладаг. 🟢Г. Дамдинням байгалийн баялгийг ард түмэнд шударгаар хуваарилахыг дэмжиж, стратегийн ордын асуудлыг нээлттэй хэлэлцэхийг уриалдаг. 🟢Тэр дайны эсрэг байр суурьтай бөгөөд “No war, yes peace” гэсэн мессежээр энх тайвныг эрхэмлэж байгаагаа илэрхийлж байсан.